2012 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлэрхэг бороо орно. Төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгаар үүлшиж түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд нутгийн баруун хагаст, 5-нд баруун болон төвийн нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 4,5-нд төв болон говийн нутгаар, 6-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав, говь талын нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.