![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/8/7d1a57f7afc83233/581579d3171cc051big.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас төрсөн олимпийн анхны хос медальтан болсон Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн ТҮВШИНБАЯР-т утсаар холбогдон, баяр хүргэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн олимп нээлт болон жүдо бөхийн эхний өдрийн тэмцээнүүдийг үзээд, өчигдөр эх орондоо ирсэн юм.
Б.МАРАЛ