МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэргийг шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхэд гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Тус шүүхийн гадаа шүүхийн шийдвэрийг хүлээн тодорхой тооны хүмүүс цугларсан байгаа бөгөөд гадаа байрлах машинуудад шүүх хурлын шийтгэл тогтоолыг танилцуулж буйг шууд дамжуулан үзэцгээсэн байна. Тэдгээр иргэдийн зарим нь шүүгчийн шийдвэрийг сонссон даруйд бухимдацгаан, шүүх хурлын байр руу олноор нэвтрэхийг оролдон “буруу шийдвэр гаргалаа”, “улс төрийн хэлмэгдүүлэлт хийлээ” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна. Шүүхийн гадаа цагдаагийн хамгаалалт гарсан байдалтай байна.
Б.МАНДАХ