Н.Энхбаярыг МИАТ компаниар 3033 кг ачааг үнэ төлбөргүй тээвэрлүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Н.Энхбаяр нь УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаны захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан аж.
Шүүгдэгч Ж.Мягмаржаргал нь давтан үйлдлээр 2011 онд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт хуулиар хориглогдсон мөрийтэй тоглоом тоглосон гэх хэргүүд нь хавтаст хэрэгт хавсрагдсан баримтууд, шүүх хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэх ажлын материалд буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдлоо” хэмээн үзсэн байна.
ИНГЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛЫГ БҮРЭН ЭХЭЭР ТАНИЛЦУУЛЪЯ:
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.2, 248.1.3, 283, 296, 294, 297 дугаар зүйлд удирдлага болгон тогтоох нь:
1.Шүүгдэгч Н.Энхбаяр прокуророос Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, МИАТ хувьцаат компанийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол, онц их хэмжээний буюу 30 сая 454 мянган төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 235.35.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 263.-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг ЭБШ хуулийн 208.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ж.Мягмаржаргалд прокуророос Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 478 мянган ам.долларыг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн нарт бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан, мөн төрийн албан тушаалтаны эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Ж.Мягмаржаргалд бусадтай бүлэглэн, бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Мөн давтан үйлдлээр хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэрэг үйлдсэн гэх хэргүүдэд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 19.19.2, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж долоон жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, гурван жилээр хорих ялаар,
Шүүгдэгч Д.Дуламсүрэнд Эрүүгийн хуулийн 19.2, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар 10 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, зургаан жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жил хасч, гурван жилийн хорих ялаар,
Шүүгдэгч Ж.Мягмаржаргалыг Эрүүгийн хуулийн 19.2, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч зургаан жилийн хорих ял, 243.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар тус тус шийтгэлээ.
5. Эрүүгийн хуулийн 77.1 дэх хэсэгт заасныг журамлан 2009 оны долдугаар сарын 09-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар д.Дуламсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 дахь хэсэгт зааснаар үндсэн ялыг бүхэлд нь тус тус өршөөн хэлтрүүлж, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасан Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 19.2, 35.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн тус хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан долоон жилийн хорих ялаас гурван жилийн ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг дөрвөн жил хорих ялаар. Ялтан До.Чулуунбаатарт 5.1 жилийн хорих ялаас гурван жилийг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 2.1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдууллаа. Ж.Мягмаржаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19,2-т зааснаар журамлан, зургаан жилийн хорих ялнаас гурван жилийг өршөөн хассугай.
6. Эрүүгийн хуулийн 57,1 дэхь хэсэгт зааснаар ялтан Ж.Мягмаржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 159-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 234-р зүйлд зааснаар нэг жилд оногдуулсан зарим ялын зургаан сарыг нэмж гурван жил зургаан сарын хугацаагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52,5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал, Д.Чулуунбаатар нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59-р зүйлийн нэг дэхь хэсэгт заасныг журамлан Н.Энхбаярын урьд цагдан хоригдсон 28, Ж.Мягмаржаргалын 26, хоногыг үндсэн ялд оруулан тооцсугай. Д.Чулуунбаатарыг цагдан хоригдсон хоноггүй болохыг тооцсугай.
9. Ялтан Н.Энхбаяраас 54 сая 343 мянган төгрөгийг гаргуулан Гандантэгчиглэн хийдэд, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянган төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтад хураагдан ирсэн Лексус 470 машиныг , Н.Энхбаярын эзэмшлийн Хаан банкин дахь 89 мянга 359 ам. долларыг, 11-р хорооллын 100 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг нь тус тус гаргуулан хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв. Шүүгдэгч Д.Дуламсүрэнгийн төрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн VIII хороо, XI хороо, Оюутны 21 дүгээр барны тоотыг битүүмжилсэн тогтоолыг хэрэгсэхгүй болгосугай. Эрүүгийн хуулийн 49. 49.1 дэх хэсгийг журамлан “ТВ9” телевизийн хууль бусаар олсон эд эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосугай. Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт урьд авсан таслан сэргийлэх ялыг өөрчилж цагдан хорих ял болгосугай. Д.Дуламсүрэнд оногдуулсан таслан сэргийлэх ялыг хэрэгсэхгүй болгосугай. Хэрэв энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл ялын тогтоол хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй” гэжээ.