Өнөөдрийн хурлын эхэнд улсын яллагч Е.Сагсай Н.Энхбаяр нарт төлөвлөсөн ялыг танилцуулсан. Тодруулбал, Н.Энхбаярыг тодорхой албан тушаал хаших эрхийг дөрвөн жилээр хасч, эзэмшлийн дансанд байрлах 89,3 мянган ам.доллар, дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд орших орон сууцнаас Н.Энхбаяр тоногдох хувийг хурааж, 8.6 жилийн хорих ял төлөвлөсөн. Мөн Нийслэлийн өмчийн газрын дарга Д.Дуламсүрэнд төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасч, дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн VIII хороонд оршин орон сууцнаас Д.Дуламсүрэнд оногдох хувь, 10 сая төгрөгийг хурааж, 6.1 жилийн хорих ял, До.Чулуунбаатарт 10 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5.1 жилийн хорих ял, Ж.Мягмаржаргалд түүний эзэмшлийн Лексус-470 маркийн шар өнгийн автомашиныг хурааж, 6.6 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан юм.
Шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргаж байна
Сүхбаатар дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал түр завсарлаад байна. Яг одоо шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргахаар, хэлэлцэж байгаа юм. Хурал эхэлмэгц шүүх бүрэлдэхүүн Н.Энхбаяр нарт оноосон ялын тогтоолыг уншиж танилцуулснаар шүүх хуралдаан өндөрлөнө.
Д.ЖАРГАЛ