Н.Энхбаярыг шүүх хурал завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг шүүх хурал завсарлалаа

Сүхбаатар дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал түр завсарлалаа. Шүүгдэгчид тус бүртээ тайлбараа хэлж дууссан бөгөөд одоо шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм.

Өнөөдөр өглөө Улсын яллагч Е.Сагсай шүүх хурлын яллах дүгнэлтийг танилцуулахдаа Н.Энхбаярт 8,6 жил, До.Чулуунбаатарт 6,6 жил, М.Мягмаржаргалд 6,1 жилийн ял тус тус оноохоор  төлөвлөснөө дуулгасан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж