МАХН-ын даргаН.Энхбаяр нарыг шүүх хурал шүүгдэгчдийн үгээр үргэлжилж байна. Яг одоо Н.Энхбаяр үгээ хэлж байна. Үүний дараа шүүгдэгч Д.Дуламсүрэн, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нар тус бүртээ үгээ хэлэх юм. Шүүгдэгчид үгээ хэлж дууссаны дараа шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг завсарлуулж, хэлэлцэх юм.
Өнөөдрийн хурлаар улсын яллагчид Н.Энхбаярт 8.6 жилийн хорих ял, Д.Дуламсүрэнд 6.1, До.Чулуунбаатарт 5.1, Ж.Мягмаржаргалд 6.6 жилийн хорих ялыг тус бүрт нь төлөвлөснөө танилцуулсан билээ.
Д.ЖАРГАЛ