
Лондонгийн олимпийн татамид эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд эхний барилдаанаа хийж, Их Британийн жүдоч Жемма Гиббонст эцсийн мөчид ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. П.Лхамдэгд юүко үнэлгээ алдаад байсан ч барилдааны сүүлийн мөчид юүко үнэлгээ авсан юм. Харамсалтай нь, барилдаан өндөрлөхөд долоон секунд дутуу байхад дахин юүко үнэлгээ алдсанаар дэвжээний эзэн орны бөхөд ялагдал хүлээв.
С.ЦЭЛМЭГ
