Пакистаны хүүхдүүдэд хийх вакцин хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Пакистаны хүүхдүүдэд хийх вакцин хойшлогджээ

НҮБ-аас өчигдөр буюу лхагва гаригт  мэдээлснээр  Пакистаны хамгийн том хот болох Карачид  ойролцоогоор 22,000 хүүхдэд хийх ёстой байсан поли вакцин хойшлогджээ. Учир нь вакциныг тээвэрлэж явах үеэр буудалцаан гарсны улмаас ийнхүү хүүхдүүдэд хийх вакцин хойшлоход хүрсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дээрх вакциныг ирэх есдүгээр сард Пакистаны хүүхдүүдэд хийхээр болжээ. Хотын цагдаагийн газрын төлөөлөгч Мухаммед Султан дээрх хэргийг Талибаны гэмт бүлэглэл зохион байгулсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Түүний мэдээлснээр ирэх есөн  сард болох вакцинжуулалтын үеэр дахин иймэрхүү халдлага гаргахгүйн тулд бүх арга хэмжээг авч ажиллана хэмээн мэдэгджээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж