Ам.долларын ханш чангарч байна

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш чангарч байна

Хятадын валют арилжааны төвийн мэдээлснээр өнгөрсөн сарын сүүлээр юанийн ам доллартой харьцах ханш ойролцоогоор 6.333 болж, өмнөх өдрийнхөөсөө 69 нэгжээр  буурчээ. Энэ нь зургаадугаар сараас хойшхи хамгийн доод үзүүлэлт болоод байна.

Зөвхөн Хятадын юань ч гэлтгүй бусад валюттай харьцах долларын ханш нэмэгдэж байгаа. “Олон улсын валютын сан” нь Грек зэрэг улсад үзүүлэх тусламжаа зогсоож магадгүй гэж мэдэгдсэн. Үүсээд байгаа нөхцөл байдал Европын өрийн хямралыг даамжруулж, ам долларын ханшийг дахин өсгөх шалтгаан болжээ.

Ойролцоогоор 1340 төгрөгтэй тэнцэж байсан долларын төгрөгтэй харьцах ханш ч мөн чангарч долоодугаар сарын 30-ны өдрөөс 1348 төгрөгөөс даваад байна.

Г.Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж