Н.Түвшинбаяр Тайландын тамирчныг цэвэр яллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр Тайландын тамирчныг цэвэр яллаа

Лондонгийн олимпийн жүдо бөхийн татамид -100 кг-ын жинд эх орноо төлөөлж буй Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр дөнгөж сая эхний барилдаанаа хийж, Тайландын жүдоч Теерават Хомклинийг эхний минутад цэвэр яллаа. Тэрбээр хоёрдугаар тойргийн барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт Францын Тьерри Фабретай барилдах юм. Фабре эхний тойрогт Египетийн Рамадан Дарвишийг нэмэлт цагт торгуулийн юүко үнэлгээгээр ялав.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж