Sony корпораци ажилтнуудаа цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Sony корпораци ажилтнуудаа цомхотгоно

Дэлхийд алдартай Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч Sony корпораци нь эхний хагас жилийн алдагдлаас болж ажилчдаа цомхотгох болсон гэнэ. Тус корпораци энэ оны эхний хагас жилд 24.6 тэрбум иен буюу 314 сая тэрбум ам долларын алдагдалтай ажиллажээ. Албаны хүмүүс үүний шалтгааныг өөрсдийн үйлдвэрлэдэг гол бүтээгдэхүүн болох телевизийн худалдан авалт буурсан,  үндэсний  мөнгөн тэмдэгт иенийн ханш чангарсантай холбон тайлбарлаж байгаа юм байна. Ийнхүү Sony корпораци одоогийн байдлаар нийт 10,000 ажилтнаа цомхотгоод байгаа гэнэ. Тус корпораци ойролцоогоор 160,000 ажилтантай юм байна. Сүүлийн найман жилийн турш алдагдалтай ажилласаны 9.2 хувийг тус компанийн үйлдвэрлэдэг Sony зурагт эзэлж байгаа аж. Түүнчлэн албаны хүмүүсийн мэдээлснээр  Apple, Samsung зэрэг өрсөлдөгч компанийн  гаргасан шинэ бүтээгдэхүүн дээрх алдагдалд бас нөлөөлсөн хэмээн албаныхан мэдээлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж