2013 онд оюутны спортын их наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

2013 онд оюутны спортын их наадам болно

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны наймдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Монголын оюутны спортын гуравдугаар их наадмыг /МОСИН/ зохион байгуулахаар шийдэж, тогтоолыг баталлаа.

Наадам 2012-2013 оны хичээлийн жилд аэробек, бокс, волейбол, гандбол, заалны хөл бөмбөг, жудо, модон бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, хөнгөн атлетик, тэшүүр, цана, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг спортын 15 төрлөөр болно. Наадмын бүсийн тэмцээн ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотноо уламжлал болон явагдана.

МОСИН Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 4 жилд нэг удаа болдог ба 2009 оны наадамд спортын 14 төрлөөр 120-иод их, дээд сургуулийн 3000 оюутнууд хамрагдан оролцсон юм.

Наадмыг БСШУЯ, ГХЯ, ЭМЯ, ЗГХА-БТСГ, МОХ, МОСХ болон спортын холбоод удирдан явуулна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж