Автомашинаа хашаанд даруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Автомашинаа хашаанд даруулжээ

Өнгөрсөн лхагва гаригт болсон хүчтэй салхины нөлөөгөөр нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны нутагт дэвсгэр дэх “Хуашин” рестораны баруун талд байрлах “Тод чоно” компанийн барилгын хашаа нурж, гурван автомашин дарагджээ. Уг барилгын хашаа нурах үед хашааны ойролцоо байсан УБУ 30-81 улсын дугаартай “Тоёото” маркийн автомашин, УБС 49-51 улсын дугаартай “Мицүбиши” маркийн автомашин, УБЯ 45-50 дугаартай автомашин тус тус дарагдсан байна. Азаар машинд хүн байгаагүй аж. Онцгой байдлын газарт энэ талаарх дуудлага ирсний дагуу  хохирлын хэмжээг тогтоох ажиллаж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж