Жүдо бөхийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн тэмцээн эхэллээ

"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг ба эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд аваргууд тодрох юм. Монголын жүдочдын сүүл мушгиж өнөөдөр Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Азийн хошой аварга П.Лхамдэгд нар зодоглоно.

Бээжингийн олимпийн наадамд аваргыг давж аваргалсан Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний барилдаанаа
Тайландын Теерават Хомклинтэй хийнэ. Ялбал дараагийн учраа нь Францын
Тьерри Фабре, Египетийн Рамадан Дарвиш нарын ялагч байх юм. Тус жинд 30
жүдоч өрсөлдөх ажээ.

Харин Азийн хошой аварга П.Лхамдэгдийн тухайд эхний тойрогт хийлж,
хоёрдугаар тойргийн барилдаанд Их Британийн Жемма Гиббонс, Португалийн
Яхима Рамирез нарын ялсантай хүч үзэх юм. Энэ жинд 21 жүдоч өрсөлдөхөөр
болжээ.

Тэмцээн дөнгөж сая эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж