Босогчид өөрсдийн амжилтын талаар өгүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Босогчид өөрсдийн амжилтын талаар өгүүлж байна

Аллепо хотноо байлдаж байгаа босогчдын "Таухид" ("Эв нэгдэл") бригад хотоос гарах ба орох бүх замуудад мөн  иргэний агаарын тээврийн нисэх буудлыг хяналтдаа авлаа гэж тэдний төлөөлөгч Башир аль-Хажи The Guardian сонинд өгүүлсэн байна.

Түүний хэлснээр уг бригад 3500 дайчидтай бөгөөд өдөр бүр нэмэлт хүчин орж ирсээр байгаа гэнэ. Зөвхөн долдугаар сарын 31-ний өдөр гэхэд бараг 400 хүн тэдэнтэй нэгджээ. Алеппо хотын зүүн хэсэгт "Таухид" бригад есөн район, баруунд нь гурван районд хяналтаа тогтоож чадсан байв. Босогчид их бууны дунд сургууль байдаг Равс районд нэвтэрсэн байна. Рифик ба Марра районд сөрөг хүчин улаан буудайн элеваторыг эзэлсэн ба одоо тээрэм эзлэх санаатай байгаа аж.  Дараа нь хүн амыг гурилаар хангаж эхлэх гэнэ. Босогчид Салахуддины районд 20 орчим хуягт техникийг сөнөөсөн байна.

Мустафа аль-Шейх гэдэг босогчдын өөр нэгэн төлөөлөгчийн хэлснээр сөрөг хүчин Алеппо хотын 70 хувийг эзлээд байгаа ба эм тариа, хүнсний тусламж хэрэгтэй байгаа аж. Энэ үеэр босогчдын эзэлсэн районуудыг Засгийн газрын цэрэг их буугаар буудсаар байна. Тэдний галд Салахуддины эмнэлэг өртсөн ба эмч нар болон өвчтнүүд эмнэлгийн подвалд хорогдож байгаа гэнэ. Хотын төлөөх тулалдаан хоёр долоо хоногийн турш  үргэлжилж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж