Испанид ажилгүйдэл дээд төвшинд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Испанид ажилгүйдэл дээд төвшинд хүрчээ

Испанид 1976 оноос хойш ажилгүйдлийн төвшин оргилдоо хүрчээ. Өнөөгийн байдлаар ажилгүйдэл тус улсад 24,63 хувьтай байгаа ажилгүйчүүдийн 53 хувь нь залуучууд гэнэ. Жуулчлалын улирал эхэлсэн ч ажилгүйдлийг  буурсангүй. 

Өөрөөр хэлбэл, 1976 оноос хойш ажилгүйдэл ийм өндөр төвшинд гарчээ. Зургадугаар сарын сүүлч гэхэд 5,7 сая хүн ажилгүй байсан нь 24,63 хувь бөгөөд тэр нь хөдөлмөрийн насныхны дөрөвний нэг болжээ. 25 наснаас залуу насныханы дунд ажилгүйдэл 53 хувь болж байна гэж Испанийн үндэсний статикийн газраас мэдээлжээ.

Ажилгүйдэлд аялал жуучлал тус болсонгүй

Тус улсад ажилгүй өрхийн тоо 1,738 млн сая хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ үзүүлэлт бараг 28 хувиар өсчээ. Хоёрдугаар улиралд  ажилгүйдэл өссөн нь  ер бусын үзэгдэл болоод байгаа гэнэ. Учир нь энэ үеэр барилга ба жуулчны улирал эхэлдэг бөгөөд ажил орох боломж нэмэгддэг байна. Гэсэн ч 2012 оны хоёрдугаар улиралд ажилгүйдлийн хурд саарсан байна. Хэрэв 1-3 сар хүртэл  365 мянган  ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн бол 4-6 сарын хооронд зөвхөн 53 мянган хүн ажилгүй болжээ.

AFP агентлаг тэмдэглэснээр, Европын холбоонд ажилгүйдлээр тэргүүлж байгаа тус улсын энэ байдал сайжирах ямар ч шинж тэмдэг алга. Испанийн Төв банкны мэдээгээр хоёрдугаар улиралд  дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 0,4 хувиар буусан байв. Энэ өсөлт эхний улиралд 0,3 хувиар унасан байжээ. Испанийн Засгийн газар хатуу хэмнэлтийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч байгаа.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж