Грекчүүд хэмнэлт хийхээр тохиролцож чадав

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Грекчүүд хэмнэлт хийхээр тохиролцож чадав

Эвслийн засгийн газарт ордог намуудын удирдагчид “гурвал”-ын шаардлагыг хүлээн авахаар боллоо. Ингэснээр ирэх хоёр жилийн дотор 11,5 тэрбум еврогийн хэмнэлтийг төсөвтөө хийхээр болсон байна.

Грекийн гурван намын удирдагчид наймдугаар сарын 1-ний өдөр тохиролцохдоо, 2013-2014 онуудад төсвийн алдагдлыг 11,5 тэрбум еврогоор бууруулах хэмнэлтийн арга хэмжээ авахаар болов. Үүгээр Грекийн Засгийн газар “гурвал”-ын (Европын холбоо, ЕТБ ба ОУВС) шаардлагыг ямар нэгэн сөрөг санал гаргалгүйгээр зөвшөөрлөө. Энэ тухай Грекийн Сангийн сайд Яннис Стурнарас “Ерөнхий сайдын саналыг улс төрийн удирдлага хүлээн авлаа” гэж мэдэгдэв.

Социалистуудын ПАСОК намын удирдагч Эвангелос Венизелос үүнээс өмнө төсвийн хатуу хэмнэлтийг хийхдээ “гурвал”-аас нэмэлт хугацаа шаардана гэж байлаа. Гэхдээ улс орныхоо ашиг сонирхлын үүднээс тэр хэмнэлтийн хөтөлбөрийг хүлээн авахаар шийдсэн гэнэ. 2014 оны эцэс хүртэл Грек төсвийн алдагдлаа өнөөгийн есөн хувиас Маастрихийн гэрээнд заагдсан гурван хувьд хүргэх ёстой юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж