Тэмцээний цохилтын төрөлд эрэгтэйчүүдээс Стандартчилал, хэмжил зүйн газрын хэлтсийн дарга Ж.Буяндалай /85 оноо/, Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн оюутан Б.Доржцэрэн /91 оноо/, ХААИС-ийн оюутан Б.Баянбулаг /91 оноо/, эмэгтэйчүүдээс Говь-Алтай аймаг дахь ЭМШУИС-ийн багш Н.Энх-Амгалан /95 оноо/, Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн оюутан Г.Энэрэл /101 оноо/, Н.Мягмарсүрэн /105 оноо/ тус тус эхний 3-н байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.
Багийн дүнгээр Д.Жаргалсайхан ахлагчтай Улаанбаатар хотын эрэгтэйчүүдийн баг 385 оноогоор, Н.Мягмарсүрэн ахлагчтай Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн эмэгтэйчүүдийн баг 424 оноогоор тэргүүлэн цом, медаль, өргөмжлөлөөр шагнуулжээ. ОХУ-ын Буриад улсад 2006 оноос эхлэн 2 жил тутамд зохиогддог олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид тогтмол оролцож спортын өндөр амжилт үзүүлж байсан уламжлалтай юм.
Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас сонгон БНХАУ-ын Ордос хотноо 08 сарын 27-30-ны өдрүүдэд зохиогдох Монгол туургатны спорт, урлагийн их наадамд оролцох Монголын модон бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг шалгаруулсан юм. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнээр Ж.Буяндалай, С.Батцоож, Ц.Баасанжаргал, Б.Баянбулаг, Б.Доржцэрэн, Д.Мөнх-Оргил, Н.Энх-Амгалан, Н.Мягмарсүрэн, Г.Энэрэл, Г.Ижилцэцэг, Н.Долгорсүрэн, Ц.Батцэрэн зэрэг эрэгтэй 6, эмэгтэй 6 тамирчин оролцохоор шалгарсан юм. Модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2012 оны 9 сард Монгол шилтгээний модон бөмбөгийн талбайд зохион байгуулагдах болно гэж Монголын модон бөмбөгийн холбооноос мэдээллээ.