Уурхайчид спортоор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Уурхайчид спортоор өрсөлдөнө

Нийтийн биеийн тамир спортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд уурхайчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Нүүрсний уурхайчдын Х спартакиад” энэ сарын 2-4-нд “Буянт-Ухаа” цогцолборт болно.

Нүүрсний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг арав гаруй аж ахуйн нэгжийн 350 орчим “тамирчин” уг тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам, ажиллаж байгаа бол “Адуунчулуун” ХК, “Гложекс групп”, “Хүннү ресурс” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, билляард зэрэг төрлүүдээр өрсөлдөх тэмцээн 10 дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн Түлш эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр болж байгаа юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж