Оюутнуудыг ажилд үнэ төлбөргүй зуучилна

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Оюутнуудыг ажилд үнэ төлбөргүй зуучилна

Нийслэлийн хөдөлмөрийн газраас 2012-2015 оны хугацаанд Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд оюутан, залуусыг ажилд зуучилж байгаа ажээ. Тус газарт одоогоор 500 ажлын байрны захилга ирсэн байгаа бөгөөд 100 нь оюутнуудын хийх боломжтой ажил гэнэ. Энэ нь ихэвчлэн үйлдвэр, үйлчилгээ, барилгын ажил  юм байна.

Хөдөлмөрийн газарт нээлттэй ажлын байр нь улирлын чанартай бус, тогтвор суурьшилтай ажиллах ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьдаг аж.  Ажил олгогч болон ажил хайгч нарын хооронд үүсдэг бэрхшээл нь харилцан адилгүй байдаг гэнэ. Тодруулбал, ажил олгогч нар мэргэжлийн боловсон хүчнийг ажилд аваад, тогтвортой байлгах сонирхолтой бол ажил хайгч нар түр хугацаанд ажиллахыг илүүд үздэг тухай албаныхан мэдээлж байна.

Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан ба үүнээс хойш 500 оюутныг ажил хайгчаар бүртгэжээ. Хөтөлбөрийн дагуу оюутнууд өөрсдөө ирж бүртгүүлэхээс гадна МУИС, ХААИС, ХУИС, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, ШУТИС, Политехникийн коллеж гээд томоохон зургаан сургуультай хамтран ажилладаг гэнэ. Оюутнуудад зориулсан хөтөлбөрт хамрагдан дээрх  100 ажлын байрнаас сонголтоо хийн ажиллахыг хүсвэл, төлбөрийн хураамжгүйгээр, Улаанбаатар хотын банкны гурван давхарт нэг хувь цээж зурагтайгаа очиж, анкет бөглөх юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж