Орон даяар ургац хураалтыг 15-наас эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Орон даяар ургац хураалтыг 15-наас эхлүүлнэ

Ургац хураалтын ажил орон даяар наймдугаар сарын 15-наас эхлэх аж. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 320 мянган га талбайд үр тариа, 15 мянган га талбайд төмс, 8000 га-д хүнсний ногоо тариалсан бол энэ жилийн хувьд 490 мянган тн үр тариа, 200 мянган тн төмс, 110 мянган тн хүнсний ногоо, 40 мянган тн малын тэжээл хурааж авна гэж тооцоолжээ. Энэ жилийн хувьд бороо хур элбэгтэй байгаа учраас ургац арвин хураах боломжтой тухай албаны хүмүүс хэлж байгаа юм. Одоогоор ХХААХҮЯ-аас төмс, хүнсний ногоо агуулах сав байгуулах, үр тариа хадгалах ариутгах ажлыг гүйцэтгэж байгаа аж. Мөн техник төхөөрөмжийн засварын ажил 75 хувьтай байгаа гэнэ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж