Амьд хөгжмийн “A-Sound” хамтлагийнхан наймдугаар сарын 25-нд “UB Palace”-ийн “Open air”-т “Зуун наст” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтод тус хамтлагийн хоёр цомогт багтсан хит дуунууд эгшиглэх бөгөөд тасалбарын хувьд 5000, 10000 төгрөг гэсэн сонголттой аж. Харин VIP зэрэглэлд зориулан 100 мянган төгрөгийн үнэтэй тасалбар борлуулах гэнэ. Тоглолтын тасалбар энэ сарын 10-наас эхлэн худалдаалах юм байна.
Сонирхуулахад, тус хамтлагийнхан ирэх арваннэгдүгээр сард дахин бие даасан тоглолтоо хүргэхээр төлөвлөөд байгаа ба гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа ч шинэ уран бүтээлээ хүргэхээр төлөвлөөд байгаа гэнэ шүү. Зуны зугаатай үдшийг “Зуун наст” амьд тоглолтын хэмнэл дор задгай талбайд мэдэрцгээе.