МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал түр завсарлаад, дахин үргэлжиллээ. Хурлын эхэнд Улсын яллагч Е.Сагсай Н.Энхбаярт 8.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх, мөн түүний эзэмшлийн дансанд байрлах 8.935.936 ам.доллар, дундын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд орших орон сууцнаас Н.Энхбаярт оногдох хувийг хураах тогтоолыг танилцуулсан юм. Үүний хариуд түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг хүссэн. Харин өмгөөлөгч С.Нарангэрэл “Н.Энхбаярыг яллах ямар ч үндэслэл байхгүй. Тиймээс эдгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хэрэгтэй. Харин ч энэ хүний хийсэн бүтээснийг өндрөөр үнэлэн гавьяа шагнал гардуулах хэрэгтэй” гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаад байгаа.
Яг одоо шүүх танхимд шүүгдэгч Ж.Мягмаржаргалын өмгөөлөгч тайлбар хийж байна.
Д.ЖАРГАЛ