Олимпийн дугуйн уралдаан болж, Английн дугуйчин, Тур де Франс тэмцээний
баатар Брэдли Виггинс олимпийн аварга болсноос хэдхэн цагийн дараа Олимпийн цэнгэлдэхийн ойролцоо харамсалтай осол гарч, дугуйн спортоор хичээллэдэг 28 настай нэгэн залуу автобусанд дайруулж, амиа алджээ.
Осол гаргасан автобусны жолооч 60 гаруй насны эрийг хурд хэтрүүлэн давхиж явсан гэж сэжиглэн баривчилж, Лондоны цагдаагийн газарт байцааж байгаа гэнэ. Олимпийн аварга Брэдли Виггинс дээрх харамсалтай явдлын дараа замын хөдөлгөөний хуулийг чангатгаж, дугуйчдад заавал хамгаалалтын малгай өмсөхийг уриалсан байна. Ослын газарт очсон цагдаа нар яаралтай түргэн тусламж дуудсан боловч дугуйчин эр осол болсноос хойш 30 минутын дараа амьсгал хураасан гэнэ. Осол болсон газар нь хоккейн талбай болон паралимпийн теннисний талбайгаас холгүй бөгөөд гадаадын сэтгүүлчид дараагийн унаанд суудаг газар аж.
Н.Энх