МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит бус хуралдаанаараа цаг үеийн асуудал хэлэлцсэний дотор Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг голлон ярилцжээ. Тус намын Удирдах зөвлөлийн хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилуулахаар шийдвэр гаргаад байсан аж. Гэхдээ Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байгаа шүүх хуралдаанаас намын дарга Н.Энхбаярт ял өгч болзошгүй байгаа тул цаашид яах вэ гэдэг шийдэл гаргахыг оролджээ. Тэгэхдээ тодорхой мэдээллийг тус эвслийн бүлгийн дарга өгөөгүй боловч Удирдах зөвлөлөөс өмнө гаргасан “МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргах шийдвэрээс хамаарч дараагийн алхамд шилжих болсон”-ыг харин үгүйсгэсэнгүй.
Г.Дарь