Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 62 дугаар хуралдаан маргааш 14.00 цагт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн танхимд болох ажээ. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааныг зарлах, зарим хүмүүсийг төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах, Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөр, Хорт хавдраас сэргийлэх хянах дэд хөтөлбөр, Амны хөндийн эрүүл мэнд дэд хөтөлбөр, Орчны эрүүл мэндэд хөтөлбөр тус бүрийг батлах, Орон нутгийн өмчүүдийг худалдах, актлах, шилжүүлэх, данс бүртгэлд авах, хасах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргах ажээ.
Эх сурвалж: /DNews.mn/