Ливан Сирийн дүрвэгчдийг хөөв

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Ливан Сирийн дүрвэгчдийг хөөв

Ливан улс өчигдөр хөрш Сири улсад иргэний дайн болж байгааг үл харгалзан Сирийн 14 дүрвэгчийг улсаасаа хөөн гаргаж, Сирийн албаны хүмүүст хүлээлгэн өгчээ. Харин хүний эрхийн төлөө тэмцэгчид Ливаны энэхүү үйлдлийг эсэргүүцэн шүүмжилсэн байна. Харин  Ливаны эрх мэдэлтнүүд дүрвэгчдийг хөөн гаргах болсон шалтгаанаа улс төртэй хобоогүй гэж мэдэгджээ. Энэ талаар хүний эрхийн байгууллагын Ливаны нийслэл Бейрут дахь бүрэн эрхийн төлөөлөгч “Тэдгээр 14 дүрвэгч өөрсдийг нь Ливанаас хөөн гаргаж, Сирийн эрх баригчдад хүлээлгэн өгөхгүй байхыг гуйсан” хэмээжээ. Тэрбээр мөн “Тэдгээр дүрвэгчдийн нэг нь улс төрийн тэмцэгч байж магадгүй. Сирийн хил дээр тэднийг албаны хүмүүст хүлээлгэн өгсний дараа өөрт нь юу тохиолдох бол гэхээс тэд маш их айж байсан.” гэж мэдэгджээ. Харин Ливаны Аюулаас хамгаалах газар “Тэднийг Сирийн эрх мэдэлтнүүдэд буцаан өгөх болсон нь улс төртэй ямарч холбоогүй. Харин тэд гэмт хэрэг  үйлдэж, хууль зөрчсөн. Тэднийг улс төрийн тэмцэгч биш гэдэгт бид итгэлтэй байна. Хэрвээ тэд улс төрийн тэмцэгчид байсан бол бид тэднийг Сирид буцаан өгөхгүй байсан.” гэжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж