Бие даагчдын зөвлөлийг С.Ганбаатар даргална

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Бие даагчдын зөвлөлийг С.Ганбаатар даргална

УИХ-д бие даан сонгогдсон Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нарын гурван гишүүн зөвлөл байгуулан ажиллаж байгаа билээ. Тэгвэл тэд зөвлөлөө ээлж дараагаар даргалж байхаар болжээ.

Зөвлөлийн анхны дарга нь эрхэм гишүүн С.Ганбаатар болсон байна. Гурван гишүүн шийдвэрээ олонхийн саналаар гаргадаг байна. Гурван гишүүний хоёр нь дэмжвэл олонхийн шийдвэрээр санал дэмжигдсэнд тооцогддог ажээ.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж