3000 жилийн настай муммигийн нууцыг дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

3000 жилийн настай муммигийн нууцыг дэлгэжээ

3000 гаруй жилийн настай занданшуулсан шарилыг судалсан эрдэмтэд иргэншлийн нууцыг дэлгэжээ. Доктор Абеер Хелмигээр ахлуулсан 30-аад эрдэмтэд хэт ягаан туяаны техникээр  шарилыг хөндөхгүйгээр гурван хэмжээст зургийг нь гаргаж авсан байна. Хачирхалтай нь занданшуулсан шарил хоёр хүнийх байжээ. Занданшуулсан шарил нас бие гүйцсэн санваартан эрийнх байсан бөгөөд 11 алтан сахиус нь түүнийг өндөр хэргэм зэрэгтэй байсныг илтгэж байгаа аж. Гэвч түүний дотор бас дахин 12 настай охины цогцос байгааг хэт ягаан туяаны техникээр авсан зураг харуулсан байна. Үхэгсдийн шарилыг олон мянган жилийн өмнө занданшуулсан бөгөөд засч янзалдаг байжээ. Хоёр цогцосны дотор эрхтэнүүд маш сайн хадгалагдсан байсан бөгөөд нүднийх нь ухархайд чулуу шигтгэсэн байсан гэнэ.  Доктор Хелмигийн хэлснээр цогцсыг хамтад нь оршуулсан нь гэр бүлийн хүмүүс байсныг гэрчилж байгаа аж. Хоёр шарилыг занданшуулсан байдал, цогцсыг ороосон материал зэрэг нь эрдэмтдэд 3000 жилийн өмнөх түүхийн ховор мэдээллийг өгчээ. Занданшуулсан долоон шарилаас ДНХ-н шинжилгээ авсан эрдэмтэд тэд бүгд цус багадалттай байсныг тогтоосон юм. Мөн тэдний шүд аймшигтай өвддөг байсныг ч олж тогтоожээ. Занданшуулсан шарилын бүх шүдний паалан нь унасан байснаас эрдэмтэд тэдний иддэг байсан  талх нь их элстэй байсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж