Н.Энхбаярыг шүүх хурал завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг шүүх хурал завсарлалаа

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал 14.00 цаг хүртэл завсарлалаа. Хурлын эхэнд улсын яллагч Е.Сагсай шүүгдэгчдэд тус бүрт нь яллах тогтоолыг уншин, төлөвлөсөн ялыг танилцуулсан юм. Үүний дараа яллах тогтоолыг өмгөөлөгч тус бүртээ эсэргүүцэн, тайлбар хийсэн. Н.Энхбаярын өмгөөлөгч О.Сайнгэрэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг хүссэн. Харин Өмгөөлөгч С.Нарангэрэл “Н.Энхбаярыг яллах ямар ч үндэслэл байхгүй. Тиймээс эдгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хэрэгтэй. Харин ч энэ хүний хийсэн бүтээснийг өндрөөр үнэлэн гавьяа шагнал гардуулах хэрэгтэй” гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан юм. Мөн Д.Дуламсүрэнгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахыг шүүх бүрэлдэхүүнээс хүсээд байна.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж