
Соёлын төв өргөө болон City Tower-ийн дунд баригдаж буй барилгын газар шорооны ажил хийж байгаа хүмүүс шилэн кабель тасалсны улмаас Төрийн ордны интернетийн сүлжээ өнөө өглөөний 9.20 цагаас тасарсан юм. Харин УИХ-ын Тамгын газрын техникийн ажилтнууд сүлжээг нөөц шугам руу шилжүүлэх арга хэмжээ авснаар интернэтийн сүлжээ 11.00 цагаас хэвийн ажиллагаанд шилжээд байна.
Г.Дарь