Энэтхэгт цуврал дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Энэтхэгт цуврал дэлбэрэлт болжээ

Өчигдөр орой Энэтхэгийн баруун хэсгийн Пуна хотод хэд хэдэн бөмбөг дэлбэрсний улмаас нэг хүн нарс барсан байна. Энэхүү дэлбэрэлт нь  Жангли Махараж замын ойролцоо хөдөлгөөний оргил цагаар болсон бөгөөд хоорондоо нэг минутын зайтай дэлбэрчээ. Уг дэлбэрэлт нь Энэтхэгийн дэд бүтцийн шинэ сайдаар томилогдсон Сушилкумар Шиндэг албан үүргээ хүлээн авсан өдөртэй давхацсан байна. Тэрбээр өчигдөр орой Пуна хотод ёслолийн ажиллагаанд оролцох байсан боловч өмнөхөн нь цуцалжээ. Пуна хотын цагдаагийн комиссар Гопал Рао Пол “Энэ цуврал дэлбэрэлтийг алан хядагчид үйлдсэн гэхээсээ илүү үймээн самуун дэгдээгчид үйлдсэн байх магадлалтай.” гэж мэдэгдсэн байна. Цуврал дэлбэрэлтийн эхний бөмбөг түргэн хоолны “McDonald” рестораны гадна дэлбэрсэн бол удаах нь театрын ойролцоо дэлбэрчээ. Харин сүүлийнх нь банкны хажууд дэлбэрсэн байна. Мөн цэнэггүй хоёр бөмбөг олдсон бөгөөд дэлбэлэгчийг нь салгасан байжээ. Энэтхэгт 2010 онд бөмбөг дэлбэрснээс 17 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархдаж байсан гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж