Английн Лондон хотноо долоо дахь өдрөө үргэлжилж буй зуны XXX олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос спорт сонирхогчдод зориулж, Twitter-т хуудас гаргажээ. Харин тэрхүү хуудсын зочид болоод жиргээчдийн тоо 2008 оны Бээжингийн олимпийн үзүүлэлтээс 100 дахин их байгаа тухай Twitter-ээс мэдээлжээ. Дээрх үзүүлэлтээс twitter сүүлийн хугацаанд хэрхэн хөгжиж, хүрээгээ тэлж буйг харж болох юм. Мөн интернэт хэрэглэгчид social media-д цаг зав зарцуулах болсныг харуулж буй аж.
Та ч бас олимпийн тухай санал бодол, сэтгэгдлээ үлдээхийг хүсвэл "#Olympics" хайлтыг ашиглаарай.
Т.МӨНХТҮВШИН