Лондонд хөл хөдөлгөөн үгүйлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Лондонд хөл хөдөлгөөн үгүйлэгдэж байна

Лондон 2012 олимпийн наадам эхэлснээс хойш бүтэн долоо хоног өнгөрч байгаа авч Лондон ямар ч хөл хөдөлгөөнгүй, ер бусын нам гүм, сүнстэй хот шиг хоосон оргиж байгаа гэнэ. Учир нь олимпийн наадмын спонсорууд хотын бизнес үйлчилгээний газруудын 1.5 сая ажилтныг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, ажлын хөлсийг нь төлсөн аж. Гэвч олимпийн үеэр Лондон хотын хөл хөдөлгөөнийг багасгах гэсэн энэ бодлого хотын төсөвт их хэмжээний ашиг орж ирэх ховор боломжийг хааж байна гэж эдийн засагчид үзэж байгаа гэнэ. Олимпийн наадмын тасалбарын худалдааны ажилтны мэдээлснээр өнгөрсөн баасан гаригт болсон олимпийн нээлтээс хойш тасалбарын худалдаа 40 хувиар буурсан байна. Лондон хотын худалдааны захын нэгэн  лангууны эзэн “Олимпийн үеэр олон хүн гэртээ телевизээр наадмыг үзэж байгаа болохоор хот бараг ямар ч хүнгүй болоод байгаа” хэмээн ярьжээ. Англичууд олимп олимп гэж олон жилийн өмнөөс ярьсан. Гэвч яг олимп эхэлсэн чинь бүх зүйл ийм л байна” хэмээн Англичууд ярьж байгаа гэнэ. Лондон 2012 олимпийн наадмын үеэр Ллойд банк, Шотландын Рояаль банк болон ресторан, гудамжны лангуу, театр, дэлгүүрүүд болон хувиараа бизнес эрхлэгчид, таксины жолоочдын дийлэнх нь үүдээ барьжээ. Хотыг сүнстэй мэт болгож орхисон Олимпийн зохион байгуулагчдын бодлогыг жижиг дунд бизнес эрхлэгчид хамгийн ихээр шүүмжилж байгаа аж. Учир нь Лондон хотын амьдралын хөдөлгөж байдаг ажилчид гэртээ амрах болсноос өдрийн хоолны цагийн ид ачаалал, кофе шоп дахь хөл хөдөлгөөн, такси хөлөглөгчид, дэлгүүр хэсэгчид тэр байтугай ажил тарсны ганц хоёр хундага татсан халамцуу хүмүүс хотод үгүйлэгдэж байгаа гэнэ. Олимпийн наамдын спонсорууд Лондоны үйлчилгээний 10 ажилтан тутмын гурвыг нь гэрээс нь гаргахгүйн тулд мөнгө төлсөн байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж