Сүхбаатар дүүргийн шүүх танхимд үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт О.Сайнгэрэл, С.Нарангэрэл нар Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Өмгөөлөгч О.Сайнгэрэл улсын яллагчийн төлөвлөсөн 8,6 жилийн ялыг эсэргүүцэн тайлбар хийлээ. Эцэст нь тэрбээр Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх ямар ч боломжгүй. Тиймээс энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг хүүсэн юм. Харин одоо Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл тайлбар хийж байна.
Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хурлын эхэнд өнөөдөр өглөө улсын яллагч Е.Сагсай Н.Энхбаяр нарыг яллах дүгнэлтийг уншиж, танилцуулсан юм. Үүнд, Н.Энхбаярт 8,6 жил, До.Чулуунбаатарт 6,6 жил, М.Мягмаржаргалд 6,1 жилийн ял тус тус оноохоор төлөвлөснөө мэдэгдсэн билээ.
Д.ЖАРГАЛ