Ахмад гимнастикчид фестивальд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Ахмад гимнастикчид фестивальд оролцоно

Монголын гимнастикийн холбоо анх удаа Азийн нийтийн гимнастикийн фестивальд ахмад тамирчдаа оролцуулахаар болжээ. Хонконгод болох нийтийн гимнастикийн фестивальд найман орны 1000 гаруй тамирчин оролцох аж. Манай улсыг төлөөлж 11 ахмад гимнастикчин явах бөгөөд 50 дээш насны ахмад тамирчид багтаж байгаа юм. Олон улсын гимнастикийн холбоо, Азийн гимнастикийн холбооны бодлогын дагуу чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ялангуяа гимнастикийн спортоор хичээллэж, эрүүл чийрэг, өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг бодлого баримтлан хэрэгжүүлж байгаагийн үндсэн дээр нийтийн гимнастик олон оронд эрчимтэй хөгжүүлж байгаа. Энэ бодлогын дагуу манай гимнастикийн холбоо ч бүх насны иргэдийг гимнастикийн спортоор идэвхтэй хичээллэхийг уриалж байна.

Т.Хишгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж