“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид үзэгчдэд хошин шогийн тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тэд наймдугаар сарын 25-наас эхлэн “Тусгаар тогтнолын ордон”-д хошин шоу тоглолт хийх юм. Монголын драмын урлагт мэндэлсэн хамгийн отгон театр ч уран сангаа чамгүй баяжуулж чадсан тэд өнгөрсөн хугацаанд “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай”, “Их ид шидтэн” драмын жүжиг, “Миний ээжийн дайсан” уран сайхны кино бүтээгээд амжсан билээ.
Харин энэ удаад “Мөрөөдлийн театр”-ынхан үзэгчдийг хошин урлагаар амьсгалуулах нь ээ.
Г.ДАША