УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн ээлжит бус хуралдаанаараа Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Тодруулбал, уг ажлын хэсэг нь улсын нэгдсэн төсөв түүний гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, зарцуулалт, төрийн санхүү, зээл татварын бодлого хэрэгжилтийг судлах юм байна. Мөн төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын өнөөгийн байдал болон сүүлийн гурван сарын хугацаанд Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрүүд нь Монгол Улсын хуульд нийцэж байгаа эсэх талаар судалж цаашид авах арга хэмжээний талаар тодорхойлох чиг үүргийг хүлээжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн М.Зоригт, Б.Наранхүү, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар багтжээ.
Г.ДАРЬ