Чуулганыг үдээс хойш хуралдуулна

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Чуулганыг үдээс хойш хуралдуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш 15.00 цагт зарлагдах төлөвтэй байгаа бол үдээс өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдах аж. Гэхдээ одоогоор цаг товлоогүй байгаа юм байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Өргөдөл, гомдлын байнгын хороог нэмж байгуулахаар болж хуулийн төслийг баталсан. Мөн уг хууль батлагдсанаар УИХ-ын гишүүн нь гурав хүртэлх байнгын хороонд харьяалагдах боломжтой болж буй билээ. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд байнгын хороодыг байгуулах асуудлын хүрээнд ярилцах бололтой.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж