Сонгууль болгоны дараа уламжлал ёсоор техникийн шинэчлэл хийдэг ч энэ удаад бүр соёлын довтолгооны хэмжээнд хийв. Эрхэм гишүүд тэдний туслахуудад тарааж буй зөөврийн компьютер нь л гэхэд i5 бол суурин компьютер нь түүнээс дутахааргүй аж. Үзүүлэлт өндөртэй хэрэгслүүдэд дан сүүлийн үеийн оффисийн программ суулгасан ч түүнийх нь шидийг гаргаж ажиллах хүн алга.
Харин ч эсэргээрээ техникийн албаныханд төвөг удах болжээ. Тэжээлийнх нь залгуурыг залгаагүй байж,
-Энэ компьютер чинь ажиллахгүй байна гэж ирээд л дуудлага өгөх нь энүүхэнд байгаа бололтой. Сүүлийн үед техникийн ажилтнуудад “Мессенжер ажиллахгүй байна” гэсэн дуудлага зонхилох болжээ. Ер нь л компьютерээ асаахаас цаашгүй олон хүн ордонд орж ирсэн юм байх аа.
Тиймээс энэ бүх ачааллыг багасгахын тулд Төрийн ордон компьютерийн анхан шатны сургалт ч хийж магадгүй нөхцөл байдал үүсээд буй гэнэ.
Ямартай ч Төрийн ордоныхон маань техникийн дэвшилээс хоцролгүй явна. Харин өөрсдөө яасныг хэлэх нь илүүц биз.
Гэрэл зургийг: М.Нямсайхан