Залуу сагсчид Бээжинд бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Залуу сагсчид Бээжинд бэлтгэл хийж байна

Сагсан бөмбөгийн Азийн залуучуудын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн 16 хоногийн дараа Улаанбаатар хотноо эхэлнэ. 10 хоногийн турш үргэлжлэх тус тэмцээнд 16 орны баг өрсөлдөх бөгөөд баг тамирчдын мэдүүлэг албан ёсоор ирсэн ч Хятадын бүрэлдэхүүн хараахан тодроогүй байгаа ажээ. Монгол Улсын хувьд багийн бүрэлдэхүүнээ урьдчилсан байдлаар тодруулсан байна. Одоогоор 14 тамирчныг шалгаруулж, Бээжинд бэлтгэл хийлгэж байгаа бөгөөд энэ сарын 5-нд эцсийн байдлаар бүрэлдэхүүн тодорхой болох гэнэ. Тэмцээнд оролцох 15 багаас хамгийн түрүүнд Энэтхэгийн шигшээ Улаанбаатарт буух аж. Тэд энэ сарын 8-нд ирэх бөгөөд тэмцээн эхэлтэл Монголын баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөсөн байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж