Ирээдүйн төлөө өнөөдөр нэгдэцгээлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Ирээдүйн төлөө өнөөдөр нэгдэцгээлээ

Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулан олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран маргааш "UВ palace”-ын концертын их танхимд 15.00 цагаас “Бид найрамдалынхан” тоглолтоо, 19.00 цагаас “Ирээдүйнхээ төлөө өнөөдөр” нэртэй тоглолтуудыг зохион байгуулах ажээ. Тоглолтонд рок поп, хошин урлагийн бүх одод оролцох гэнэ. Тоглолтоос олсон ашгийг “Найрамдал” төвд баригдаж байгаа “Монголын хүүхдийн ордон” барилгын дотоод тохижилт, техникийн шаардлагатай эд зүйлийг худалдан авахад зориулагдах юм байна. Тоглолтыг залуусын шинэ үеийн ундаа "РЕРSI" ивээн тэтгэжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж