Эрэгтэй баг:
Олон улсын мастер Б.ГҮНДАВАА: Улсын гурван удаагийн аварга, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Шунхлай” группийн тамирчин. Уг олимпиадад дөрөв дэх удаагаа оролцох гэж байна.
Их мастер Д.ШАРАВДОРЖ: Улсын гурван удаагийн аварга. “Хан Алтай” клубын тамирчин, олимпиадад тав дахь удаагаа оролцоно.
Их мастер Ц.БАТЧУЛУУН: Улсын аварга, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин, олимпиадад гурав дахь удаагаа оролцож байна.
ФИДЕ мастер Г.МӨНХГАЛ: Өвөрхангай аймгийн тамирчин, уг тэмцээнд анх удаа оролцоно.
ФИДЕ мастер М.ГҮНБАЯР: Улсын аварга, хоёр дахь удаагаа олимпиадад оролцох юм.
Эмэгтэй баг:
Их мастер Б.МӨНГӨНТУУЛ: Улсын аваргын хошой мөнгөн медальт Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, шатрын олимпиадад долоо дахь удаагаа оролцож байна. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Армяны Жермук хотод болсон эмэгтэй шатарчдын Гран-Пригийн тав дахь цувралд тэмцээнд оролцоод ирсэн юм.
Их мастер Т.БАТЧИМЭГ: Улсын аварга, ШШГЕГ-ийн “Сүлд” спорт хороо, “Мончесс” клубын тамирчин, олимпиадад хоёр дахь удаагаа оролцоно.
Олон улсын мастер Д.ЯНЖИНДУЛАМ: Улсын гурван удаагийн аварга, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Мончесс” клубын тамирчин, дөрөв дэх удаагаа оролцоно.
ФИДЕ мастер С.ОТГОНЖАРГАЛ: Улсын аварга, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Хас” банкны тамирчин, гурав дахь удаагаа оролцоно.
Олон улсын мастер Б.АНХЧИМЭГ: Улсын дөрвөн удаагийн аварга, Хан-Уул дүүрэг, “Мобиком” корпорацийн тамирчин, олимпиадад зургаа дахь удаагаа оролцох юм.
Станбулд болон дэлхийн шатрын 40 удаагийн олимпиадад дэлхийн 180 орчим улсын шатарчин өрсөлдөхөөр албан ёсоор мэдүүлгээ өгчээ.