1.3 сая ам.долларын үнэтэй нүсэр робот

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

1.3 сая ам.долларын үнэтэй нүсэр робот

Хүүхэлдэйн кино, болон зөгнөлт кинон дээр л гардаг хүний дүрстэй нүсэр робот амьдрал дээр хүний гараар бүтээгджээ. Японы чадварлаг инженерүүдийн "Suidobashi Heavy Industry" групп "Kuratas" нэртэй робот бүтээсэн байна.

Энэхүү робот нь 12 тохой өндөртэй, 9.920 фунт жинтэй бөгөөд цээжин хэсэгт нэг хүн орох хэсэг байгаа гэнэ. Тиймээс яг л кинон дээр гардаг шиг дотор нь орж жолоодон удирдах боломжтой аж. Дотор хэсэгтээ удирдах хэсэгтэй бөгөөд том хянах LCD дэлгэцтэй аж.

Энэхүү робот нь дөрвөн дугуйн дээр явдаг бөгөөд маш өндөр өртгөөр бүтээгдсэн тул 1,35 сая ам.оллараар үнэлжээ.

                                                                                    Т.Мөнхтүвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж