Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн хэсгээр болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говь болон зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, Орхон Сэлэнгийн сав нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn