“АСА” циркт Японы соёл урлагийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

“АСА” циркт Японы соёл урлагийн наадам болно

“АСА” циркт энэ сарын 22, 23-нд “Японы соёл урлагийн анхдугаар наадам” болох гэж байна. Энэхүү наадам нь Монгол-Япон хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэх, мэргэжилтнүүдийн туршлага солилцох, Японы урлагийг Монголд танилцуулах, хоорондын харилцааг бэхжүүлэх, Монголын моделиудыг Японы рекламны орон зайд таниулан сурталчлах зорилготой ажээ. Япон, Монголын элчин сайдын яамнуудын дэмжлэгтэйгээр зохиогдож байгаа уг наадамд Японоос KYUSHU NANOTEK YATASU, IICHIKO мөн үндэсний сакены брэнд компани, RISING PLANE хувцас , LIFE ANA REKONING NAIL хиймэл хумс , SEFINE гоо сайхны бараа , SCISSORS , TMI үс арчилгааны бүтээгдэхүүн, Wick зэрэг компаниуд болон 100 гаруй төлөөлөгчид, Оросын 20 гаруй загвар өмсөгчид ирэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Наадамд Монгол дахь Японы хөрөнгө оруулалттай байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдхүүнээ танилцуулж, үзэсгэлэнгээ нээхээс гадна Японы цайны урлаг, “Икэбэ” буюу цэцэг амилуулах урлаг, Япон үндэсний зоог, сакэг сонирхуулан, үндэсний бүжиг, кимоно шоу, бөмбөр, үсчин гоо сайхан, загварын шоуг зохион байгуулж байгаа юм.
Наадмын ерөнхий зохион байгуулагч “Нью Таширо” компани, “Монгол Японы гоо зүйн холбоо”, “Шилмэл загвар”, “Жуулчин” компаниуд ажилласан бол дэмжигч байгууллагаар Япон дахь Монгол Улсын ЭСЯ,  Монгол дахь Япон Улсын ЭСЯ, МИАТ тус, тус хамтран ажиллажээ. Энэхүү наадамд зориулан хоёр өдрийн хөтөлбөрт хамрагдах тасалбараа 3000 төгрөгөөр, нэг өдрийн хөтөлбөртэй тусгай тасалбараа 8000 төгрөгөөр “АСА” циркийн кассаар борлуулж байгаа юм байна. Тусгай тасалбар авсан хүмүүс уг наадамд оролцож байгаа Японы мэргэжлийн үсчингээр үсээ засуулах эрх авах гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж