МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал үргэлжилж байна. Дөнгөж сая Н.Энхбаярын хэрэгт хамт шүүгдэж буй Ж.Мягмаржаргалын мөрийтэй тоглоом тоглосон болон “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлуудаар улсын яллагч цуглуулсан нотлох баримтуудаа танилцуулсан бол үргэлжлүүлээд Ж.Мягмаржаргалын өмгөөлөгч түүнийг мөрийтэй тоглоом тоглосон эсэх, “Эрдэнэт” үйлдвэрт хууль бусаар ган бөмбөлөг нийлүүлсэн эсэхэд өөрийн цуглуулсан баримтаа танилцуулж байна. Ж.Мягмаржаргал нь “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” хэмээх Хонконгод бүртгэлтэй компанийн захирал бөгөөд түүнийг тодорхой ашиг сонирхлоор Н.Энхбаяртай холбоотой хэмээн үзэж байгаа юм.
Д.ЖАРГАЛ