“Эмээгийн хөрөг” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

“Эмээгийн хөрөг” үзэсгэлэн нээлтээ хийнэ

ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Бадамын Отгонтүвдэн Зайсанд байрлах “Цагаан дариум” арт галлерейд наймдугаар сарын 8-нд Монголд анх удаа “Эмээгийн хөрөг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан цөөн тооны уран бүтээлүүд олны хүртээл болох юм. Түүний анхны үзэсгэлэнд хөрөг зургууд давамгайлж байгаа бөгөөд тэрбээр дүрийн онцлог, зан авир, бодол санаа, хүсэл сонирхолыг уламжлалт тенхикийн арга барилыг орчин үеийн арга барилтай хослуулан дүрсэлснээрээ онцлог аж. Тэрбээр И.Е.Репиний урлагийн академийг саяхан төгссөн бөгөөд тус сургуульд багшаар ажиллах урилга хүлээн авсан залуу чадварлаг уран бүтээлч юм. “Цагаандариум” арт галлерейд энэ сарын 8-нд 17.00 цагт нээлтээ хийх “Эмээгийн хөрөг” үзэсгэлэн дээр түүнтэй уулзан, халуун дотно яриа өрнүүлэх боломжтой бөгөөд уг үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл олны хүртээл болно.

Г.ДАША



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж