Өргөдөл гомдлын байнгын хороог байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Өргөдөл гомдлын байнгын хороог байгууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Ингэснээр УИХ нь найман байнгын хороотой болж байна. Гэхдээ дээрх шийдвэрийг гаргахын өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ үед гишүүд уг төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар ёсчлон баталлаа. Одоо чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж